


ДЭЛХИЙН ХОТУУДЫН ЖИШГЭЭР
УЛААНБААТАР ХОТ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА
УЛААНБААТАР ХОТ
БОНД ГАРГАЛАА






Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 427 тоот тогтоолоор Улаанбаатар хотын 500 тэрбум төгрөг хүртэлх нээлттэй бондын хөтөлбөрийг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь “Тогтвортой хөгжлийн зорилт”, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050” болон Нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж байгаа бөгөөд хотын нэн тэргүүний асуудлууд болох замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүрэлцээ зэргийг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, аюулгүй ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
















Харилцагч та http://net.schcd.mn/registration/ энэхүү вэб хуудас руу хандаж, регистрийн дугаараа оруулснаар үнэт цаасны данстай эсэхээ шалгах боломжтой.
1. Өөрийн биеэр салбар дээр данс нээлгэх:
- -Төв салбар:Байршил
- -Дархан салбар: Байршил
- -Эрдэнэт салбар:Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р баг хүрэн булаг, ХАРХ ХХК-ийн байр 203 тоот
2. Өөрийн биеэр салбар дээр данс нээлгэх:
-Веб хуудас: www.stock.mn
-Аппликэйшн татах : Appstore
-Аппликэйшн татах : PlayStore
Та манай компанийн салбарт өөрийн биеэр ирж захиалга өгөх боломжтойгоос гадна онлайн брокер үйлчилгээг ашиглан захиалга өгөх боломжтой.
Та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан биетээр захиалга өгөх боломжтойгоос гадна онлайн брокер үйлчилгээ ашиглан онлайнаар захиалгаа өгөх боломжтой.
Харилцагч та хаанаас ч “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн Онлайн Брокерийн үйлчилгээ болох www.stock.mn веб хуудсаар хандаж, үнэт цаасны дансаа нээлгэн үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.
Онлайнаар арилжаанд оролцох заавар /алхам/:
- 1. Үнэт цаасны данс нээлгэх
- 2. Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх
- 3. Захиалга өгөх
Арилжаанд оролцох гэж буй хөрөнгө оруулагч нь арилжааны үнийн дүнгийн тодорхой хувиар тооцсон брокерийн үйлчилгээний шимтгэлийг төлөх ба хувь хэмжээ нь ҮЦК бүрт харилцан адилгүй байдаг. БиДиСЕК ҮЦК ХК-ийн хувьд Нийслэл бондын арилжаанд оролцож байгаа хөрөнгө оруулагчдын арилжааны шимтгэл 0.1 хувьтай байна.
Санал болгосон бондын татан төвлөрүүлэх дүн бүрдсэн тохиолдолд захиалгыг цаг хугацааны дарааллаар бүртгэн анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг дуусгавар болгоно.
Хүү тооцох аргачлал:
- - Жилийн хүүг 365 хоногоор тооцох бөгөөд хүү хуваарилан олгох өдөр амралтын өдөр таарсан тохиолдолд тухайн өдрөөр тасалбар болгон хүүг тооцож, дараагийн ажлын өдөр төлнө;
- - Хугацааны эцэст үндсэн болон хүүгийн төлбөр хуваарилан олгогдох өдөр амралтын өдөр таарсан тохиолдолд өмнөх ажлын өдрөөр тасалбар болгон эзэмшсэн хугацааны хүүг тооцож, тус өдрөөр үндсэн болон хүүгийн төлбөрийг төлнө.